2008-09-11,
сонин сонин юм их болж байнааа хаа сайгүй!!! бүгдээрээ солиорч байгаам уу хаашаа ч юм! Яах гэж сонгууль өгснөө ч ойлгохоо болилоо!! Бүх юм болохгүй байгаам шиг 1 болохоор бүх зүйл сайхан байгаам шиг би ч гэсэн адилхан галзуурч эхлээд байна!

Өчигдөр хэлмэгдэгсдийг хүндэтгэх эргэн дурсах өдөр байсан!! Аавыгаа бодохоор л сэтгэл санаа яaгаад мэдэгдэхгүй дотроос нэг юм атгаад авах юмаа! өрөвдөж байгаам бол уу мэдэхгүй энэ мэдрэмжийг тайлбарлаж чадахгүй нь! хичнээн баривчлагдаж шорон оронд орж байгаагүй ч үнэн үг хэлснийхээ төлөө дандаа л хөдөө явж ажилласаар нэг үгээр албан биш ч *цөлөгдсөөр* байгаад л өнгөрсөн дөө!! Тэгэхэд аавтай хамт сурч байсан арай ядаж сургуулиа төгсөж байсан гэх зарим нь бялдууч 2 нүүртэй байснийхаа ачаар одоо том доктор профессор болцон явж байдаг!

Үнэхээр шудрага бус хорвоо дандаа л ийм байсаар ирсэн бид нар ийм муухай новш болохоор тийм сайхан хүмүүсийг бурхан биднээс харамлаад хайрлааад али болох эрт аваад явчихдаг ч юм шиг!! Би ганц аавыгаа хэлээгүй ээ!! Жоохон ч гэсэн гэрэл гэгээ авчирах хүмүүсээ дандаа алдаад явуулчихдаг заягүй хүмүүс! Зүгээр ч биш бүүр гомдоогооод явуулдаг ч юм шиг! Тэгээд бүүр сүүлд нь ухаардаг!

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

аавийн хувьд миний хувьд бодохоор л яг л кино шиг хэцүү амьдрал туулсийм шиг санагддийн. 7 хүүтэй баян айлийн хамгийн бага нь болж төрсөн ч 10д насандаа 1 ахаасаа бусад зүйлээ /гэр бүл эд хөрөнгө/ бүгдий нь алдсан тэгээд эрдэм мээдлэгийнхээ ачаар хүний зэрэгт хүрсэн болохоороо манай ах эгч нарийг хэтэрхий чанга гараар өсгөсөн байх л даа!! Би санадийн ах эгч нарийн хэн 1 нь ханиад хүрээд халуурсан ч эм уулгаад л хичээлд нь явуулдаг байсийн өвлийн хүйтэнд уур савсуулаад л явуулдаг байсийн. Бүүр түүр л санагдахийм даа аавийн талаархи дурсамжууд.
Саяхан Хайрулла гэдэг хүний талаар уншсанаас л аавийн талаар илүү их боддог болчоод байна.
Офицеруудийн сургууль дараа нь МУИСн анагаахийн сургууль гээд амьдралийнх нь зам зарим талаараа аавынхтай төстэй байсан болоод л ингэж санагдаад байгаа байх л даа
бичсэн uka цаг: 16:49, 2008-09-14 | Холбоос | |
би бүүр гайхаад байгаан юу гэвэл миний аавын амьдарч байсан үед яахав аргагүй амьдарч байсан нийгэм нь тийм байхгүй бол болохгүй сонголтгүй болгодог байсан байж болохийн гэж хүмүүсийг зөвтгөж болж байна харин одоо хүмүүс яаж хэдэн төгрөгнөөс үзэл бодол итгэл үнэмшлээ худалдаж чадаад байгааг ойлгохгүй байгаан!! Гол нь өөрөөс нь яг эсрэгээр бодож сэтгэдэг өөрийнх нь хэлдгээр ганц өөрийнх нь бус тэр чигээрээ тээг тушаа хор хутгагч үүр юу гэдийн хамаг л муу муухай үгэнд таарахаар тийм сонин хүнтэй суугаад өөрөөө тэр хүнийхээ фен болчоод амьдраад яваад байгааг бүүр ч ойлгохгүй байна. Тэр хүнд нь байгаагаас нээрэнгээсээ худлаа хэлж хулгай хийх шахуу олсон хэдэн халтар төгрөг л бигаа байх би л лав бизнес хийгээд явж байхыг нь хараагүй л юм байна. Эсвэл хайр гэгч зүйл тийм асар хүчтэй зүйл үү? Яаж ч хамаагүй аргаар бусдаас дээгүүр амьдарч байна гэж өөрөө өөрийгөө хуурах ямар хэрэг байдаг байна аа?
бичсэн Зочин цаг: 16:38, 2008-09-14 | Холбоос | |
life goes on...
keep ur head up guys!!!
life is still beautifull...

hope they're all in peace!!! yho;winking
бичсэн бэн афлек цаг: 20:37, 2008-09-11 | Холбоос | |
дарга марга, дооктор болоогүй ч өөрийнхөө үзэл бодолд үнэнч явсан сайхан аавтай юмаа.
бичсэн хундага цаг: 20:13, 2008-09-11 | Холбоос | |



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax