2008-11-10,
Болимоор юм дөө!! Бүх зүйл ил байхад одоо л гэнэт монгол улс чинь хуультай улс гэж ярих... Ярих ярихдаа өдөр ирэх тусам улам олон хүн монгол улс шиг төрт ёстой хуультай улс оронд муу сайн бүдүүлэг юмнууд байж болохгүй болж өгвөл биднээс хол байлга гэх.. Цөөхүүлэээ байж нэг нэгнээ чадах доош нь дарж байх яасан ч дуртайн болж л өгвөл шийтгээд өг алаад өг гэх бололтойн.
Манайхан угаасаа дорой нэгнээ дээрэлхэдэг шдээ тэр нь одоо бүүр улаан цагаандаа гарч! Мэдэхгүйм бүгд ийм үү гүй юу гэдгийг! Лав л миний нүдэнд харагдаж чихэнд сонсогдож байгаа бүхэн ийм л утгатай байна. Үнэхээр гутармаар байна. Надад баярлаж хөөрөх шалтгаан ч олдохоо болиод байна. Нэг л түгшүүртэй. Нийгмээ дагаад хүмүүс ч аймар өөрчлөгдсөн байна эсвэл өөрчлөгдөж байна гэхийм үү. Надад одоо ганц ч найз байхгүй болсон. Урьд нь надад найз нөхөдгүй санагддаг байсан ч яг өнөөдрийнх шиг хов хоосон санагдаж байгаагүй. Үнэхээрийн найз нөхдөөр хүн дутдаг бололтой юм. хүйтрэх тусам дээрээс нээх хүнд зүйл дараад эхлэх шиг надад санагддаг гэхдээ ганц монголд байхад. миний дургүй улирал бол өвөл. Хүн даарахааргүй байхад даараад байдаг болохоор тэгдийм уу яадийн !! Нэг л онцгүй байна даа!!Олигтой баяр хөөртэй юм бичий ч гэсэн санаанд алга!! Яг 1 жилийн өмнө яаж байснаа бодохоор 1 жил гэдэг асар их хугацаа ч юм шиг тэр үед бичиж байсан бодож байснаа одоогийнхтойгоо харицуулахаар илүү хөгшин болцийм шиг санагдаад. Тэртээ тэргүй л олон удаа урам хугарах ,санасан зүйл санаагаар болохгүй байх ,хэцүү янз бүрийн зүйл тохиолдох болгонд л хүн муу санаа сууж байдийм чинь хүүхдийг жоохон байхад нь нээх загнаад сургааль айлдаад байх хэрэггүй юм байна гэж бодлоо.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax